09.05.12

Эсэргүүцлийн жагсаал

Хятадын төрөөс өмнөд Монголд явуулж байгаа улс төрийн хорт бодлого, хүний эрхийн дарангуйлалыг Монголчууд бид эсэргүүцэж жагсаал зохион байгуулж байна!
Элэг нэгт өмнөд Монголчуудыгаа тусгаар Монгол улсын иргэд бид дэмжих цаг нь болжээ! Эсэргүүцлийн жагсаал:
5-р сарын 10-ний пүрэв гаригийн 12 цагт Тусгаар тогтнолын талбайд болно.
Өнөөдрийн өмнөд Монголын эмгэнэлт түүх маргааш Монгол улсад тохиолдож болохгүй!
Цааш нь дамжуулна уу!



Монголчууд бид
Түүхээ уншаад зүрхээ чангалдаг.
Хүүгээ өсгөөд өндийгөөд тэмцдэг.
Үнэний төлөө үхэлдэн дайтдаг.
Өнгөрсөн алдааг нугалж засдаг
Цөс ихтэй омог бардам
Зүрх халуун
Бодол чанга
Босго өндөр билээ.
Итгэлээр нум хийж
Илд, зэвээр сум хийж
Эвийн хүчээр бамбай хийж
Эгэл цагийг эзэрхэж байлаа.
Ийм л байсан. Ийм ч байх болно.
Үүний төлөө нойроо хасч
Үүний төлөө хүчээ засч
Зүтгэж дайтаж
Сэтгэж довтолно.
Үсэрч хөгжиж
Уухайлж урагшилна.
Мөнх тэнгэрийн хүч
Их суу залийн ивээлээр
Алтан нарны цацрагаас
Шидийг хүчийг цуглуулж
Амьд бүхний тархинд
Байгалийн хуулийг тулгаж
Толгойтныг бөхийлгөж
Тойгтоныг сөхрүүлж явсан
Эрэлхэг Монголын оюунлаг үрс
Ингэж гудайх ёсгүй
Илдээ атгаад УУХАЙ!!!!
Ухаанаа цэгцлээд УУХАЙ!!!
Эвээ зангидаад УУХАЙ!!!
Эх Монгол нутгийнхаа төлөө УУХАЙ!!
Их Монгол төрийнхөө төлөө УУХАЙ!!!!
S.Bataa 2012

0 Сэтгэгдэл::

Kommentar veröffentlichen

Санал бодлоо бичээрэй!

Энэ чат www.erhchuloo.com -той холбогдсон болно.
Цахим хуудасыг цааш нь мэдээлж дэмжье!
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More